ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ


1. Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын хяналтыг гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын байнгын  хяналтыг барилгын ажил үргэлжлэх хугацаанд  гүйцэтгэх болно.

Дэлгэрэнгүй...
 


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

 

1.     Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь  Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 128 км, Улааанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км  авто замууд дээр тус бүрд нь барилгын хяналтыг гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Дэлгэрэнгүй...
 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2010 оны  7 дүгээр сарын 6 
Тендер шалгаруулалтын нэр: Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замын барилгын ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТЗ-2010-06

Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендер ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй...
 


Зам,  тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын

2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар  тушаал

 

Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох нийтлэг дүрмийг нэгдүгээр хавсралтаар, Барилгын салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгалтын журмыг хоёрдугаар хавсралтаар, Барилгын салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох хүрээг гуравдугаар хавсралтаар, Салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцооны бүдүүвчийг дөрөвдүгээр хавсралтаар шинэчлэн батлаж, Улсын бүртгэлд 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 3167 дугаарт бүртгэгдлээ.

 
« ЭхлэхӨмнөх1234ДараахиТөгсгөл »

САНАЛ АСУУЛГА

ЗТБХБЯ-ны вэб сайтаас аль салбарын мэдээллийг авахыг хүсдэг вэ?
 

ХАРЪЯА АГЕНТЛАГУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Суурилсан: Joomla!. Designed by: Joomla Template, mysql 5 hosting. Valid XHTML and CSS.