Засгийн Газрын тогтоол 2008 он

Д/д

Баримт бичгийн нэр

Батлагдсан огноо

Татаж үзэх

Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар

1.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэл батлах тухай

Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар тогтоол

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=36435

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=22250

 

2.

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаар тогтоол

Олон нийтийн оролцоотойгоор Улаанбаатар хотын 6 дүүргийн 22 гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлж Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг арилган орон сууц, түүний дэд бүтцийн хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан иргэдийг эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан тохилог орон сууцаар хангах зорилготой. Нэгдүгээр үе шат (2008-2011 он): Орон сууцны хороолол болгон хөгжүүлэх гэр хорооллын байршил, хүчин чадлыг тодорхойлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн хэрэглээг тооцон, шаардлагатай хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, эхний ээлжийн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж орон сууц барьж  эхэлнэ.
Хоёрдугаар үе шат (2012-2015 он): Хотын төвийн гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн иж бүрэн хангамжтай, өндөр нягтрал бүхий нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил эрчимтэй явагдана.
Гуравдугаар үе шат (2016-2020 он): Хотын дунд хэсгийн гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн иж бүрэн хангамжтай орчин үеийн орон сууцны хороолол, хотын захын гэр хорооллыг орон сууцны анхан шатны дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил эрчимтэй явагдана.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=39016

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=23990

 

3.

“Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгох журам” батлах тухай

Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар тогтоол

НХХЯ, БХЯ-тай хамтран боловсруулсан.Дайнд оролцсон ахмад дайчинд олгох орон сууц, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламжийн хэмжээг 35.0 сая төгрөг байхаар тогтоосон.

Зам, тээврийн бодлогын газар

1.

Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай

Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тогтоол

Төмөр замын салбарт улсын төсвийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд байгуулсан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=32315

2.

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 134 дүгээр тогтоол

Төмөр замын Ерөө өртөөнөөс Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн орд газар хүртэл 98 км төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д олгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=33957

3.

 

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоол

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худагийн нүүрсний орд газраас Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс”
ХХК-д олгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=37315

4.

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Засгийн газрын 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 319 дүгээр тогтоол

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын нүүрсний орд газраас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэл төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын алт” ХХК-д олгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=39116

Онлайн

mod_jvcountermod_jvcountermod_jvcountermod_jvcountermod_jvcounter
167
227
715
7807
67553
38.107.179.207
8

Холбоос

Вэб сайттай холбоотой асуудлаар