Засгийн газрын тогтоол 2010 он

Д/д

Баримт бичгийн нэр

Батлагдсан огноо

Дэлгэрэнгүй

Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар

1.

Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоол

1.1 Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтанд оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд энэхүү дүрмийг мөрдөнө.

1.2 Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтанд оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харрилцааг энэхүү дүрмээр зохицуулахгүй.

1.3 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх нь барилгын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад бүртгүүлснээр үүснэ. Бүртгэлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=39750

 

2.

Тогтоол болон журамд өөрчлөлт оруулах тухай

 

 

1. “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай”
Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг м2 талбайн үнийг 650.0 мянган төгрөгөөс хямд байх (нийслэлд) зарчим баримтлан” гэснийг “орон сууцыг” гэж өөрчилсөн.
2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын  11-ний өдрийн 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын 2.1-д “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа” гэснийг “ашиглалтад орсон шинэ” гэж, 5.1-д “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа” гэснийг “ашиглалтад орсон” гэж тус тус өөрчлөн мөн журмын 5.3 дахь хэсгийг хүчингүй болгосон.

 

3.

Орон тооны хязгаарыг баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
(Орон сууц хөгжүүлэх сангийн ажлын алба)

Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 220 дугаар тогтоол

1. Орон сууц хөгжүүлэх сангийн ажлын албаны орон тооны хязгаарыг             5 байхаар тогтоосон.
2. “Хөтөлбөр, журам батлах тухай” Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох журам”-ын 1 дэх заалтын “иргэд, аж ахуйн нэгж болон нутгийн захиргааны байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодод” гэснийг “иргэн, хуулийн этгээдэд” гэж өөрчилсөн.
3. “Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журам”, “Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох журам”-ын дагуу тус сангийн хөрөнгийг үр ашигтай ашиглан иргэн, хуулийн этгээдэд зээл олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=65375

 

4.

“Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай”    "Иргэн, үйлдвэр, орон сууцны барилгын  нэгж талбайн  төсөвт өртөг” батлах тухай

Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 336 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=69975

Хавсралт 1

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=41350

Хавсралт 2

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=41370

 

5.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай

Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоол


“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж, уг төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ийн дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт даалгасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=70655

Зам, тээврийн бодлогын газар

1.

Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 283 дугаар

Төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой арга хэмжээний тухай.

Онлайн

mod_jvcountermod_jvcountermod_jvcountermod_jvcountermod_jvcounter
168
227
716
7808
67554
38.107.179.209
9

Холбоос

Вэб сайттай холбоотой асуудлаар