|
Д/д
|
Баримт бичгийн нэр
|
Батлагдсан огноо
|
Татаж үзэх
|
|
Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар
|
|
1.
|
Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай
|
Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоол
|
1. Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жил, 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил, 300 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 15 жилийн хугацаатай дотоодын зах зээлд гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д зөвшөөрсөн. 2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсөн. 3. Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэрийг хямдруулах, бага орлоготой иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байх талаар Монголбанк, Сангийн яамтай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д даалгасан.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=72615
|
|
2.
|
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай
|
Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоол.
|
Үндэсний үйлдвэрлэгчдийн жагсаалтанд 13 нэрийн барилгын материал тусгуулсан.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=72795
Хавсралт
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=43050
|
|
3.
|
Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай
|
Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 138 дугаар тогтоол
|
1. “100.000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцны зээлд хамруулах санхүүжилтийн загварыг баталсан. 2. 50 м2-аас дээшгүй талбай бүхий орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасан. 3. Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү болон арилжааны банкаар дамжуулан зээлдүүлж байгаа хүүгийн зөрүү, энэ үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосон. 4. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийх ажлыг зохион байгуулж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэх арга хэмжээ авахыг “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК (Ж.Алдаржавхлан)-д үүрэг болгосон. 5. Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих зорилгоор санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох асуудлыг судалж шийдвэрлэхийг Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсөн. 6. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн Хүний хөгжил сангийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасан. 7. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосон.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=74575
|
|
4.
|
Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай
|
Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоол
|
Уг тогтоолын 17.1.4-т “өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 350 000 төгрөг” олгоно гэж заасан.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76015
Хавсралт
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=44690
|
|
5.
|
Орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх тухай
|
Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 220 дугаар тогтоол
|
- Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаа дууссан болон ашиглах боломжгүй болсон цахилгаан шатыг шинэчлэх нэг удаагийн арга хэмжээнд шаардагдах 20 (хорин) тэр бум төгрөгийг 2012 оны улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
- Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2006-10-11-ний 247-р тогтоол, 2008-06-11-ний 248-р тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76655
|
|
6.
|
Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай
|
Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тогтоол
|
1. “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-импорт банкинд 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсөн. 2. Зээлийн баталгааны эрсдэлийг бууруулах үүднээс төслийн ерөнхий гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн баталгаа гаргуулан, зээлийн эргэн төлөлт, санхүүгийн хариуцлагын талаар гэрээ байгуулан байнгын хяналт тавьж, нийт мөнгөний урсгалыг Хөгжлийн банкаар дамжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосон.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76775
|
|
7.
|
Иргэнд хишиг, хувь хүртээх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 264 дүгээр тогтоол
|
Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 347 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д “Долоо. Орон сууц худалдаж авсны төлбөр төлөх тооцоо хийх, баталгаажуулах бүлэг” нэмсэн.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=77115
|
|
Зам, тээврийн бодлогын газар
|
| 1. |
Концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
|
2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 185 дугаар
|
Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний 198 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын зарим хэсэгт өөрчлөлт оруулав.
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=75675
|
| 2. |
Протокол батлах тухай
|
2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 260 дугаар
|
Хэлэлцээрийн Протоколыг батлах тухай
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76915
|
| 3. |
Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай
|
2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 266 дугаар
|
“Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх тухай http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=77415
|