|
Д/д
|
Баримт бичгийн нэр
|
Батлагдсан огноо
|
Товч танилцуулга
|
|
Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар
|
|
1.
|
Хот тосгон ба сум суурин газрын гудамж зам талбайн гэрэлтүүлэг (БД 30-102-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 71 дүгээр тушаал
|
Хот тосгон, сум суурин газрын “Гудамж, зам, талбай, явган хүний гарц, хотын авто замын огтлолцол ба тоннель, явган хүний нүхэн гарц болон (тоннель) бичил хороолол, хүүхдийн цэцэрлэг, ясли, ерөнхий боловсролын сургууль, оюутны дотуур байр, зочид буудал, эмнэлэг, сувилал, асрамжийн газар, амралтын газар, цэцэрлэг, парк, стадион, үзэсгэлэн” -ийн барилгын эдэлбэр газар болон уран барилгын гэрэлтүүлэг, сурталчилгааны гэрэлтүүлэг (реклам) зэрэг шинээр төлөвлөж байгаа болон шинэчлэн өөрчилж байгаа гэрэлтүүлгийн төхөөрөмжийн зураг төслийг боловсруулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө. |
|
2.
|
Орон сууц, олон нийтийн барилгын байгалийн гэрэлтүүлэг (БД31-112-10)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар тушаал
|
Энэхүү дүрэм нь орон сууц, олон нийтийн барилгын байгалийн ба хавсарсан гэрэлтүүлгийн асуудлаар “Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг” БНбД 23-02-08 заавал биелүүлэх шаардлагуудыг хангахад чиглэгдсэн тооцооны аргачлал, төсөл зохиох үндсэн зарчмуудыг агуулсан. Тус барилгын дүрэмд бие биенээсээ харьцангуй, янз бүрийн схемээр байрласан барилга, байгууламжуудын өрөө тасалгаан дахь байгалийн гэрэлтүүлгийг тооцоолохын зэрэгцээ, байгалийн гэрэл хажуугаас болон дээрээс тусах гэрэлтүүлгийн системтэй барилгын байгалийн гэрэлтүүлгийн нормчлогдсон үзүүлэлтийн тооцооны аргууд, байгалийн гэрэлтэлтийн итгэлцүүрийн тооцооны үндсэн томьёонуудад орох гэрлийн техникийн үзүүлэлтийн тооцооны аргуудыг тусгасан болно.
|
|
3.
|
Барилгын төсвийн томсгосон норм, жишиг үнэлгээ батлах тухай
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар тушаал
|
|
|
4.
|
"Барилгын төсвийн томсгосон норм, жишиг үнэлгээ” (БД81-107-11)-ний 22 эмхтгэл. Үүнд: Газар шорооны ажил /ТҮ-01-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар тушаалын хавсралт
|
|
|
5.
|
Суурийн ажил /ТҮ-02-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
6.
|
Ханын ажил /ТҮ-03-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
7.
|
Шалны ажил /ТҮ-04-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
8.
|
Хучилтын ажил /ТҮ-05-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
9.
|
Барилгын төмөр бүтээцийн ажил /ТҮ-06-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
10.
|
Шатны ажил /ТҮ-07-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
11.
|
Дээврийн ажил /ТҮ-08-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
12.
|
Хаалга цонхны ажил /ТҮ-09-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
13.
|
Гадна заслалын ажил /ТҮ-10-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
14.
|
Дотор заслалын ажил /ТҮ-11-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
15.
|
Дотор халаалтын ажил /ТҮ-12-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
16.
|
Салхивчийн ажил /ТҮ-13-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
17.
|
Дотор цэвэр ус /ТҮ-14-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
18.
|
Дотор бохир ус /ТҮ-15-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
19.
|
Дотор гэрэлтүүлэг /ТҮ-16-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт |
|
|
20.
|
Дотор холбоожуулалт /ТҮ-17-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
21.
|
Гадна тохижилтын ажил /ТҮ-18-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
22.
|
Гадна цахилгаан угсралтын ажил /ТҮ-19-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
23.
|
Гадна дулааны шугамын угсралтын ажил /ТҮ-20-00-00
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
24.
|
Гадна цэвэр ус хангамжийн ажил /ТҮ-21-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
25.
|
Гадна ариутгах татуургын угсралтын ажил /ТҮ-22-00-00/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 95-р тушаалын 1 дүгээр хавсралт
|
|
|
26.
|
Олон нийт иргэний барилга БНбД 31-03-03-ын нэмэлт Худалдааны павильон, түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлага
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар тушаал
|
20 м2 ба түүнээс доош талбай бүхий түргэн үйлчилгээний цэгүүд, нэг давхар павильоны гал тэсвэрлэх зэрэглэлийг нормчлохгүй. Түүнээс дээш талбай бүхий павильоны гал тэсвэрлэх зэргийг байж болох давхрын тоо, талбайн хэмжээг (гал тусгаарлах зааг) худалдааны зориулалттай барилга, байгууламжид тавигдах барилгын норм ба дүрмийг баримтлан тогтооно. Шатамхай шингэн ба хий худалдах зориулалттай павильон, түргэн үйлчилгээний цэг нь гал тэсвэршилтийн I, II, IIIа зэрэгтэй байхын зэрэгцээ бусад павильон, түргэн үйлчилгээний цэгээс тусдаа байрлах бөгөөд холбогдох норм ба дүрэм ”Хийн хангамж” /БНбД 42-01-04/ болон бусад норм норматив баримт бичгийн шаардлага хангасан байна. Павильон, түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээний танхимд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гарах хаалганы дотор түгжээ нь хялбархан онгойж байхаар тоноглоно. Хүн ам сууршилын бүсд байрлах түргэн үйлчилгээний цэгийн халаалтанд цахилгааан (тосон радиотор хэлбэрийн), уурын болон усан халаалт хэрэглэнэ. Хүн ам суурьшлын бүсээс зайдуу орших шатах тослох материал болон шатамхай шингэн, хий худалдаалахаас бусад түргэн үйлчилгээний цэгт хатуу түлшны халаалтын зуух хэрэглэхийг зөвшөөрнө.
|
|
27.
|
Орон сууц олон нийтийн тоосгон ханатай барилгын хучилтын хэсэглэл Газар хөдлөлтийн 7, 8 баллын мужид /Г1.240.1-2г/ альбом
|
ЗТБХБ-ын сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаар тушаал
|
|
|
28.
|
Орон сууц олон нийтийн тоосгон ханатай барилгын хучилтын хучилтын төмөр бетон нүхтэй хавтан Газар хөдлөлтийн 7, 8 баллын мужид /В1.241.1-3г/ альбом
|
ЗТБХБ-ын сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаар тушаал
|
|
|
29.
|
Усны тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн жишиг норм /БНбД81-91-11/
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 134 дүгээр тушаал
|
|
|
30.
|
Усны барилга байгууламжийн инженер хайгуул, судалгааны ажлын жишиг үнэ (БД 81-105-11) батлах тухай
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 07 дугаар сарын 07-ны 192 дугаар тушаал
|
|
|
31.
|
Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаал
|
Урьд нь энэ өргөх байгууламжийг аюулгүй ажиллагааны батлагдсан дүрэмгүйгээр ашиглаж байсан. Анх удаа батлан мөрдүүлж байна.
|
|
32.
|
Усны барилга байгууламжийн зураг төслийн ажлын жишиг үнэ (БД 81-106-11) батлах тухай
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 253 дугаар тушаал
|
|
|
33.
|
Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах төлөвлөлтийн норм (БНбД 20-02-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
1.1. Энэхүү барилгын норм ба дүрэм нь -70°С-аас 50°С-ийн температур, идэмхий орчинд ашиглагдах барилга, байгууламжийн бүтээц (бетон, төмөр бетон, ган, хөнгөн цагаан, мод, өрөгт)-ийг зэврэлтээс хамгаалах, зураг төсөл боловсруулахад мөрдөнө.
1.2. Цацраг идэвхит бодисоос үүсэх зэврэлтээс барилгын бүтээцийг хамгаалах, түүнчлэн тусгай бетон (полимер, хүчилд тэсвэртэй, халуунд тэсвэртэй бетон) бүтээцийн зураг төсөл зохиоход энэ норм дүрэм хамаарахгүй.
1.3. Барилга байгууламжийг шинэчлэх зураг төсөл зохиоход ашиглалтын шинэ нөхцөлд орчны идэмхий үйлчлэлийн зэрэг, төрлийг бодолцож бүтээцийн зэврэлтийн төлөв байдлыг болон хамгаалах бүрээсийг авч үзэх шаардлагатай.
|
|
33.
|
Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм” /бнбд 21-05-07
|
|
БНбД 21-05-07 нормын төслийг дараах олон улсын норм дүрэм, зааврыг ашиглан боловсруулсан болно. Үүнд:
1. Галаас хамгаалах үндэсний нийгэмлэг NFPA-Олон улсын байгууллагаас боловсруулсан “Шатах тэсрэх шингэний хууль-Flameable and combustable liquid Code: NFPA 30“,
2. Америкийн Газрын тосны Институтээс боловсруулсан “Installation of underground petroleum storage system: API RP 1615”
3. Олон улсын Газрын Тосны Тоног Төхөөрөмжийн Институтээс гаргасан “Recommended practices for Installation of underground liquid storage systems: PEI/RP100-2000”
4. Английн Газрын Тосны Институт болон Газрын тос ба тэсрэх бодисын нийгэмлэгээс хамтран боловсруулсан "Guidance for the design construction, modification, and maintenance of petrol filling stations: APEA/IP " (“Blue Book’ гэж нэршсэн),
5. ОХУ-ын “Автозаправочные станции. Требования пожарной безопасности: НПБ-98,” (тус нормд зөвхөн түгээгүүр, сав хооронд зай өгсөн, гэхдээ блочны буюу газар доор байрлах сав, түгээгүүр, тоног төхөөрөмж нь нэгдсэн систем байдлаар үйлдвэрт хийгдсэн ШТС-д зайг нормчлоогүй)
Дээр дурдсан материалуудыг тулгуур материал болгон Монгол орны цаг уурын нөхцөл, онцлогт тохируулах замаар холбогдох норм, дүрэм стандартын шинэчлэлттэй уялдуулан шатахуун түгээх станцын галын аюулгүйн барилгын норм ба дүрэм болгон боловсруулав. “Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм” /БНбД 21-05-07/-ын норм нь нийт 8 бүлэг, 2 хавсралт бүхий 11 нүүр хуудастай барилгын норм ба дүрэм юм. “Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм” /БНбД 21-05-07/-ын нормын төсөлд шатахуун түгээх станцыг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, шинэчлэн засварлах, өргөтгөх, угсралтын ажил гүйцэтгэхэд тавигдах галын аюулгүй ажиллагааны шаардлагуудыг нормчлон тогтоох, түүнд тавигдах шаардлага, ШТС-ын зэрэглэлээс хамааруулан аюулгүйн зай хэмжээг тогтоох зэргийг багтаасан болно.
|
|
33.
|
Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер БНбД 41-01-11
|
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2010 оны 84 дүгээр тушаал.
|
Энэ норм нь барилга, байгууламжийн ашиглалтын үеийн эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын, түүнчлэн дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн системийн эрчим хүчний үр ашиг, найдвартай ажиллагааны шаардлагуудыг агуулсан болно. Цөөн давхар барилгын халаалтын бие даасан систем ба олон айлын орон сууцны барилгын дулаан хангамжийн систем, түүнчлэн цацрагийн халаалт, хийн болон цахилгаан хэт улаан цацрагийн халаалтын системийг хэрэглэх шаардлагуудыг оруулсан болно. Мөн галын үеийн утааны эсрэг хамгаалалт, албадмал ажиллагаатай агаар сэлгэлт, кондиционерийн системд тавигдах шинэ шаардлагуудыг хамруулсан болно. Нормыг дахин хянахдаа мөрдөж буй үндэсний болон олон улсын норматив баримт бичгийн туршлагыг тусгасан болно.
|
|
34.
|
Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах угсралтын норм (БНбД 20-03-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
1.1. Барилга байгууламжийг шинээр барих болон өргөтгөх, шинэчлэх, техникийн шинэчлэлт хийхэд үйлдвэрлэлийн болон хөрсний усны идэмхий орчны (агрессивная среда) үйлчлэлээс бетон, төмөр бетон, метал болон тоосгон бүтээц түүнчлэн технологийн тоног төхөөрөмжийг зэврэлтээс хамгаалах ажил гүйцэтгэх, түүнийг хүлээн авахад энэхүү норм ба дүрмийг мөрдөнө.
1.2. Барилга байгууламжийн бүтээцийг нарны цацраг, хур тундас, тоос шорооноос үүсч болох зэврэлтээс урьдчилан хамгаалах зорилгоор агаар мандалд тэсвэртэй зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг хийхэд дээвэр, уур, ус, дулаан тусгаарлалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэх ёстой.
1.3. Энэхүү барилгын норм норм ба дүрэм нь зэврэлтээс хамгаалах дараахи төрлийн ажилд хамаарахгүй. Үүнд:
– мөнх цэвдэг ба хадан хөрсөнд барих газар доорхи байгууламж;
– техникийн тусгай нөхцөлөөр боловсруулсан барилга, бйагууламжийн гадсан суурь, технологийн тоног төхөөрөмжийн хамгаалалтын ган хоолойн ажлууд;
– метроны болон хонгилын байгууламж;
– цахилгааны кабель;
– цахилгааны сарнисан гүйдлийн үйлчлэлд орших газар доорхи метал ба төмөр бетон бүтээц;
– газрын тосны бүтээгдэхүүн болон хий дамжуулах гол шугам хоолой;
– газрын тос ба хий олборлох цооногийн хоолой;
– дулааны сүлжээ;
1.4. Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг үйлдвэрлэгч нь гүйцэтгэхээр тогтоосон техникийн нөхцөлтэй тоног төхөөрөмжид энэхүү барилгын норм ба дүрэмд хамаарахгүй.
|
|
35.
|
Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилгын технологийн зураг төсөл (БНбД 31-114-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
1.1 Энэхүү барилгын дүрмийг газрын тос, түүний бүтээгдэхүүний агуулахын барилгын технологийн зураг төсөл боловсруулахад мөрдөнө.
1.2 Газрын тос, түүний бүтээгдэхүүний хангамжийн байгууллагын харъяаллын объектод газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, ачихад зориулагдсан үйлдвэрлэлийн болон агуулахын туслах барилга, технологийн байгууламжийн иж бүрдэл хамаарна.
1.3 Газрын тос, түүний бүтээгдэхүүний агуулахын объектуудын зураг төслийг энэхүү дүрэм болон бусад барилгын норм ба дүрэм, стандарт, тухайн салбарын шинжлэх ухаан техникийн орчин үеийн ололт амжилтыг тусгасан удирдлагын баримт бичигт нийцүүлэн боловсруулна.
|
|
36.
|
Үр тариа хадгалах болон боловсруулах байгууламж (БНбД 31-20-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
Монгол Улсад газар тариалангийн салбарыг шинэ түвшинд тодорхойлон хөгжүүлж буй өнөө үед үр тариаг хадгалах болон боловсруулах барилга, байгууламжийн талаар норматив баримт бичиг Монгол хэл дээр байхгүй билээ. Иймд энэ чиглэлийн барилгын норматив баримт бичгийг боловсруулан мөрдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Дэд бүтцийн Сайдын 2003 оны 253 дугаар тушаалаар баталсан “Барилгын салбарын нормативын тогтолцоог зах зээлийн харилцааны шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох үндсэн чиглэл” “Барилгын норм, норматив боловсруулах сан”-гийн Удирдах зөвлөлийн 2009 оны 1 дүгээр хуралдааны тэмдэглэл, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын баталсан 2009 оны ЗТ12/09 тоот технкийн даалгаврыг үндэслэн “ Үр тариа хадгалах болон боловсруулах байгууламж” гэсэн барилгын норм ба дүрмийг ОХУ-д мөрдөгдөж байгаа “ Предприятия, здания и сооружения по хранению переработке зерна” /СНиП 2.10.05/-ыг эх материал болгон өөрийн орны нөхцөл байдалд уялдуулан боловсруулсан болно. Энэхүү “Үр тариа хадгалах болон боловсруулах байгууламж” гэсэн барилгын норм ба дүрмийг боловсруулан гаргаснаар үр хадгалах болон боловсруулах байгууламжийн эзлэхүүн төлөвлөлт, барилга бүтээцийн шийдэл, галын аюулгүйн шаардлага түүний гал унтраах системийн ус хангамж, халаалт, агаар сэлгэлт, цахилгаан хангамж зэрэг инженерийн шугам сүлжээний төлөвлөлтөд тавигдах шаардлага тодорхойлогдох болно. Энэхүү барилгын норм ба дүрмийг үр тарианы агуулах, тээрэм, тэжээлийн үйлдвэр, элеватор болон бусад дахин боловсруулах үйлдвэрийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулахад мөрдөнө. Цаашид үйлдвэр гэнэ.
|
|
37.
|
Үйлдвэрийн газрын байгууламж (БНбД 31-20-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
Энэхүү норм ба дүрэм нь аж үйлдвэрийн газрын барилга байгууламжийг шинээр барих болон сэргээн засварлах, төлөвлөхөд мөрднө. Уг байгууламжыг дараах бүлэгт хамааруулав. Газар доорх байгууламж. Тулгуур хана. Зоорь, газар хонгил, суваг. Буулгах худаг. Шингэн болон хийн бүтээгдэхүүнд зориулсан байгууламж. Нефть, нефтийн бүтээгдэхүүнийг агуулан нөөцлөх ган сав. Хийн баривч. Ширхэгт, буюу нунтаг материалд зориулсан багтаамжтай байгууламж, хөмрөг. Үр тарианы агуулах бункер. Ширхэгт, буюу нунтаг материалыг хадгалахад зориулагдсан дарш болон даршны корпус агуулах. Кокс химийн үйлдвэрийн нүүрсэн цамхаг. Газар дээрх байгууламж. Тавиур ба тавцан талбай. Ил өргөгч цамхагны тавцан дамжуурга. Салангид тулгуур болон технологийн хөндий дамжуулах хоолойн доорх тавцан дамжуурга. Дээд эгнээ ба дамжуурга. Төмөр замын ачаа буулгах өргөгч цамхагийн дамжуурга. Өндөр байгууламж. Шатлаг тавцан. Ашигт малтмал олборлох байгууламжын цамхагийн оньст муна, яндангын утаа сорох цамхаг. Ус түрэх цамхаг. Тайлбар:
1. Уг норм ба дүрмийг тусгай зориулалтын байгууламжыг төлөвлөх (тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх ба хадгалах, тусгай зориулалтын шатамхай бодисыг хадгалах, иргэний хамгаалалтын хамгаалах байгууламж зэргийг) болон 5 хүртэл жилийн дотор /турш/ ашиглалтад орох байгууламжид мөрдөхгүй.
2. Онцгой нөхцөлд (газар хөдлөлийн бүс, мөнх цэвдэг, өргөгдөлтэй болон суулттай хөрсөн дээр, нуралт гулгалттай, суулттай болон хөндийтэй талбайд) барих аж үйлдвэрийн газрын барилга байгууламжыг төлөвлөхдөө барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан зөвшөөрсөн норматив бичиг баримтанд нийцсэн шаардлагыг баримтлах ёстой.
3. Усан хангамж, ариутгах татуурга, гадна сүлжээний ба сувгийн хувьд багтаамжтай байгууламжыг төлөвлөхдөө БНбД 40-02-06, БНбД 40-01-06 – г мөрдлөг болгоно.
|
|
38.
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орон зай, орчны зураг төсөл төлөвлөлт (БД 31-112-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
1.1.1 Энэхүү дүрмийг хөгжийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орон сууц, олон нийтийн барилгын төлөвлөлт, хот суурийн газрын орон зай, орчинг тэдгээрийн шаардлагад тооцож зураг төсөл боловсруулахад зөвлөмжийн чанартай мөрдөнө.
1.1.2 Дүрмийн үндсэн хэсэг нь хөдөлгөөний болон хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан болно.
1.1.3 Дүрэмд сэтгэцийн болон оюун ухааны хомсдолын хөнгөн хэлбэртэй, дотоод эрхтэний өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон, өндөр настай иргэдийн хэрэгцээг тооцсон болно.
|
|
38.
|
Ган хоолойн бат бэхийн тооцоо (БНбД 44-03-11)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
Манай орны барилгын салбарын норм, норматив баримт бичгийн тогтолцоонд ган хоолойн бат бэхийн тооцооны талаар тодорхой баримт бичгийн нэгж байхгүй билээ. Инженерийн шугам сүлжээнд стандартын шаардлага хангасан, чанарын гэрчилгээ бүхий ган хоолой болон холбоос эд ангиудыг хэрэглэх шаардлагатай. Иймд чанарын гэрчилгээгүй, стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй ган хоолой, холбоос эд ангиудын бат бэхийн үзүүлэлт, тэдгээрийг шугам сүлжээнд ашиглах боломжтой эсэхийг тооцоо, туршилтын аргаар тогтоох баримт бичиг боловсруулан гаргах шаардлагатай. “Ган хоолойн бат бэхийн тооцоо” барилгын норм ба дүрмийг боловсруулах үндэслэл: Дэд бүтцийн Сайдын 2003 оны 253 дугаар тушаалаар баталсан “Барилгын норм, дүрмийн тогтолцоог зах зээлийн харилцааны шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Барилга, байгууламжийн норм, норматив баримт бичгийн ерөнхий тогтолцоо”, “Барилгын норм, норматив боловсруулах сан”-гийн удирдах зөвлөлийн 2010 оны I хурлын тэмдэглэлийг үндэслэн боловсруулсан бөгөөд “Расчет на прочность стальных трубопроводов” барилгын норм ба дүрмийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн Монгол хэлнээ хөрвүүлэн боловсруулсан. “Ган хоолойн бат бэхийн тооцоо” барилгын норм ба дүрмийг боловсруулан гаргаснаар шийдвэрлэх асуудлууд: Чанарын гэрчилгээгүй, стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй ган хоолой, холбоос эд ангиудын бат бэхийн үзүүлэлт, тэдгээрийг шугам сүлжээнд ашиглах боломжтой эсэхийг тооцоо, туршилтын аргаар тогтоох аргачлал, гол үзүүлэлтүүдийг тодорхой болгоно. Үүнд: Ачаа ба үйлчлэл; хоолой, холбох эд анги болон гагнаасын тооцооны үзүүлэлтүүд; хоолой болон холбох хэрэгслийн ханын зузааныг тодорхойлох; хоолойн бат бэхийг тодорхойлох; хэмжигдэхүүний үсгэн тэмдэглэгээ; стандартын дагуу үйлдвэрлэгдсэн хоолойн материал, холбоос эд ангиудын найдваржилтийн илтгэлцүүрийн утга; дамжуулах хоолойн холбоос эд ангиудын хийцлэлийн шийдэл зэрэг шаардлагатай мэдээлэл багтсан. “Ган хоолойн бат бэхийн тооцоо” барилгын норм ба дүрмийг боловсруулан гаргаснаар хүрэх үр дүн: Энэхүү дүрмийг боловсруулан гаргаснаар 1400 мм хүртэл голчтой, дамжуулах хий, шингэний хэм нь -70 аас 450°С, 10 МПа хүртэлх даралтанд ажиллах төрөл бүрийн зориулалтын ган хоолойн бат бэхийг тодорхойлох баримт бичигтэй болно. Чанарын гэрчилгээгүй, стандартын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй ган хоолой, холбоос эд ангиудын бат бэхийн үзүүлэлт, тэдгээрийг шугам сүлжээнд ашиглах боломжтой эсэхийг тооцоо, туршилтын аргаар тогтоосноор инженерийн шугам сүлжээ найдвартай ажиллагаатай болж хүн амын ажиллаж, амьдрах нөхцөл сайжирна.
|
|
38.
|
Ерөнхий боловсролын сургуулийн барилга төлөвлөлт (БД 31-111-1)
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаал
|
1.1.1. Энэхүү дүрмийг ерөнхий боловсролын сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотуур байртай сургуулийн барилга байгууламжийн шинээр барих, ашиглалт, шинэчлэл, өргөтгөл, их засварын зураг төсөл боловсруулахад “Олон нийт иргэний барилга” /БНбД 31-03-03/, “Сургалт-хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн норм” /БНбД II-66-88/ болон “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны барилгын төлөвлөлтийн элементүүдийн нормаль” /ТН-II-2.2-1985/ зэрэг норматив баримт бичгийн хамт мөрдөнө.
1.1.2. Энэ дүрмийг ерөнхий боловсролын сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн барилгын зураг төсөлтэй холбоотой баримт бичгийг баталгаажуулах, зөвшилцөх, анхан шатны баримтжуулалт хийхэд ашиглана. Уг дүрэм нь ерөнхий боловсролын сургуулийн харьяалах нутаг дэвсгэрт үр дүнтэй үйл ажиллагаа явуулж иргэд, олон нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд оршино. Мөн Монгол улсын барилга хот байгуулалтын болон, Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй норм дүрмийн хүрээнд үйлчилгээ явуулна.
|
|
38.
|
Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм
|
ЗТБХБ-ын сайдын 2011 оны 10 дугаар сарын ... –ны өдрийн .... дугаар тушаал
|
Урьд нь энэ өргөх байгууламжийг олон жил аюулгүй ажиллагааны батлагдсан дүрэмгүйгээр ашиглаж байсан. Анх удаа батлан мөрдүүлж байна.
|
|
39.
|
“Инженер геологийн ажлын тайлан дүгнэлт бичих дүрэм” БД11-107-11;
|
ЗТБХБ-ын сайдын 2011.06.07-ний өдрийн №158 тоот тушаал
|
1.1. Зорилго Инженер-геологийн судалгааны ажлын тайлан, дүгнэлт бичих энэхүү дүрмийн зорилго нь Инженер-геологийн судалгааны ажлын тайлан, дүгнэлтийг барилга, байгууламжийн норм, норматив баримт бичгийн ерөнхий тогтолцоо, “Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл” /БНбД 11-07-04/, “Барилгын инженер-геологийн ажил” /БНбД 11-03-01/ зэрэг норм дүрэм болон олон улсын стандарт, нийтээр дагаж мөрдөх бусад баримт бичгийн шаардлагад нийцсэн тайлан, дүгнэлтийн үндсэн бүрдэлийг тогтооно.
1.2. Хэрэглэх хүрээ Энэхүү дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүс нутгийн хөгжлийн төсөл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, инженер-геологийн судалгааны бусад төсөл, инженерийн хийцтэй бүх төрлийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулахад зориулан явуулсан инженер-геологийн судалгааны ажлын тайлан дүгнэлт бичихэд инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хэрэглэнэ.
1.3. Ишлэл Энэхүү дүрмийг барилгын норм, норматив баримт бичгийн ерөнхий тогтолцоонд нийцүүлэн барилгын инженер-геологийн ажлын дараахь норм дүрэм ба бусад баримт бичгийг үндэслэн боловсруулав. Үүнд:
1.3.1. “Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл” /БНбД 11-07-04/
1.3.2. “Барилгын инженер-геологийн ажил” /БНбД 11-03-01/
1.3.3. “Инженер-геологийн судалгааны тайлан дүгнэлт, боловсруулах журам” /БСТ 00-01-88/
|