Ерөнхий сайдын захирамж 2011 он
- Details
- Category: Ерөнхий сайдын захирамж газраар
- Published on 08 November 2011
- by admin,
- Hits: 391
|
Д/д |
Баримт бичгийн нэр |
Батлагдсан огноо |
Дэлгэрэнгүй |
|
Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар |
|||
|
1. |
Үндэсний хороо байгуулах тухай |
МУ-ын Ерөнхий сайдын 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар захирамж |
ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг бүхий Үндэсний хороог Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулсан. |
|
2. |
БНХАУ-ын Засгийн газраас МУ-ын Засгийн газарт олгосон 300.0 (гурван зуун) сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Орон сууцны хороолол, дэд бүтэц”, “Төмөр замын барилгын засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай |
МУ-ын Ерөнхий сайдын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаар захирамж |
Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгосон.
|
|
3. |
Үндэсний хорооны бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
МУ-ын Ерөнхий сайдын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаар захирамж |
1.МУ-ын Ерөнхий сайдын 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн “Гишүүд” гэсэн хэсэгт “-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун; -Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун; -Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа; -Монголын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар /тохиролцсоноор/; -Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар /тохиролцсоноор/; -Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр /тохиролцсоноор/; гэж тус тус нэмж, мөн хэсгээс “-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг; -“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” улсын үйлдвэрийн газрын дарга Ж.Отгонбаатар” гэснийг тус тус хассан. 2. Мөн захирамжийн 1 дүгээр зүйлийн “Нарийн бичгийн дарга” гэсэн хэсгийн “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуун” гэснийг “Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү гэж өөрчилсөн. |
|
Зам, тээврийн бодлогын газар |
|||
| 1. |
Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай |
Ерөнхий сайдын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 6 дугаар захирамж |
Хэлэлцээрийн Протоколд гарын үсэг зурах тухай. |
| 2. |
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай |
Ерөнхий сайдын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 28 дугаар захирамж |
Оросын талтай хэлэлцээ хийх Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэсэн. |









