Сайдын тушаал 2012
- Details
- Category: Сайдын тушаал газраар
- Published on 09 February 2012
- by admin,
- Hits: 1571
|
Д/Д |
Баримт бичгийн нэр |
Батлагдсан огноо |
Тушаалыг татаж үзэх |
| Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар | |||
|
1. |
"Тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн норм боловсруулах аргачилсан заавар" /БД 81-110-11/-ийг 1 дүгээр хавсралтаар , "Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн жишиг үнэ" /БД 81-112-11/-ийг 2 дугаар хавсралтаар, "Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн жишиг үнэ тодорхойлох аргачлал" /БД 81-111-11/-ыг 3 дугаар хавсралтаар, "Барилгын технологийн тээврийн автомашины цагийн болон тоннкилометрийн жишиг үнэ"/БД 81-113-11/-ийг 4 дүгээр хавсралтаар, "Барилгын материал, бүтээц, эдлэлийн үнийн лавлах , түүнийг хэрэглэх заавар7БД81-109-11/-ь/г 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
|
ЗТБХБ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 18 дугаар тушаал |
1. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 95 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Барилгын төсвийн томсгосон норм, жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм"/БД 81-108-11/-ийн 1.2-д заасан "...Тендерийн босго үнэ, хэлцлийн үнийн тулгуур анхны өртгийг тодорхойлж.тендер зарлах, тендерт оролцох, .... барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд харилцан тохиролцсон нөхцөлд барилгын ажлын гүйцэтгэл гаргах, санхүүжилтын тооцоо хийх.." гэсэн хэсгийг хассугай. 2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жишиг үнэ, норм, норматив, аргачлал батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 316 дугаар тушаалын 1, 7, 8 дугаар хавсралт, "Тарисрт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалын 2 дугаар заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 1993 оны 112 дугаар тушаалаар баталсан "Барилгын материал, бүтээц, эдпэлийн үнийн лавлах", Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 78 дугаар тушаалаар баталсан "Барилгын засварын ажлын материал, бүтээц, эдлэлийн үнийн лавлах", Улсын барилгын хорооны 1988 оны 52 дугаар тогтоолоор батласан 'Тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн норм, үнэлгээ зохиох ба хэрэглэх дүрэм"-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
|
2. |
Барилгын салбар дахь төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх тухай
|
ЗТБХБ-ын сайдын 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар тушаал |
1.3ам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн хамтран ажиллах 2012 оны төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар баталсугай. 2. "Жагсаалт батлах тухай" Монгол улсын Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлж , барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг гэрээний үндсэн дээр Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвд 2012 оны II улиралд багтаан шилжүүлэн гүйцэтгүүлсүгэй. 3. Энэ тушаалын 2 дугаар зүйлд заасан болон барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох ажил , үүргийг гэрээний үндсэн дээр Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвд шилжүүлэхтэй холбогдуулан яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн харилцан хүлээх эрх үүрэг, хариуцлагыг холбогдох гэрээ, дүрэм, журамд тодорхой тусган батлуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар/Ц.Ганхүү/, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба /Ё.Бадраа/ Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Бямбажав/, Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар/Б.Баасан/-т даалгасугай. 4. Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Цэнгэлд даалгах нь: а/.Барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг салбарын төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх эсэх тухай асуудлыг энэ оны II улиралд багтаан судлан боловсруулж Сайдын зөвлөлийн хуралд танилцуулах. б/.Барилгын хөгжпийн үндэсний нэгдсэн төвтэй хамтран ажиллах 2012 оны төлөвлөгөөний биелэлтийн явцыг Сайдын зөвлөлийн хуралд энэ оны 07 дугаар сард танилцуулах. в/.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах |
|
3. |
Барилгын норм ба дүрэм батлах тухай
|
ЗТБХБ-ын сайдын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаар тушаал |
1. "Эмнэлгийн барилга" /БД 31-115-11/- зураг төсөл боловсруулах дүрмийг хавсралтаар баталж барилгын зурагтөсөл, барилга угсралтын ажилд мөрдүүлсүгэй. 2. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж зураг төсөл болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай. 3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай |
|
4. |
Барилгын дүрэм батлах тухай
|
ЗТБХБ-ын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар тушаал |
1. "Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай. 2. Энэхүү аргачлалыг хэвлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар(Ц.Ганхүү)-д даалгасугай |
|
5. |
"Барилгын норм ба дүрэм батлах тухай"
|
ЗТБХБ-ын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 110 дугаар тушаал |
1. "Лифтний угсралтын ажлын төсвийн суурь норм'7БНбД 81- 92-12/-ыг 1 дүгээр хавсралтаар, "Лифтний засвар, шинэчлэлтийн ажлын төсвийн суурь норм" /БНбД 81-93-12/-ыг 2 дугаар хавсралтаар, "Лифтний угсралт, засвар,шинэчлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм'7БНбД 81-31-12/-ыг 3 дугаар хавсралтаар, "Лифтний угсралтын ажлын жишиг үнэ7БД 81-115-12/-ийг 4 дүгээр хавсралтаар, "Барилгын холбоожуулалтын ажлын төсвийн суурь норм" /БНбД 81-40-04712-ыг 5 дугаар хавсралтаар, "Холбоо, радиоделевизийн байгууламжийн барилга угсралтын ажлын төсвийн суурь норм" /БНбД 81-31-12/-ыг 6 дугаар хавсралтаар, "Холбооны өндөр хурдны шилэн кабелийн залгааны ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм" /БНбД 83-30-12/-ийг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Батлагдсан төсвийн суурь норм, хөдөлмөр зарцуулалтын жишиг норм, жишиг үнийг нийтэд сурталчлах, хэвлэж олшруулах, хэрэглэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар /Ц.ГанхүүЛт, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т даалгасугай. 3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1989 оны 6 сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан "Холбооны барилга угсралтын ажил" /Эмхэтгэл 31/-ийг хүчингүй болсонд тооцсугай. |
|
6. |
"Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн 2011 оны индекс батлах тухай"
|
ЗТБХБ-ын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 109 дүгээр тушаал |
1. Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн 2011 оны индексыг хавсралтаар баталсугай. 2. Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн 2011 оны индексыг салбарын хэвлэл, мэдээллээр нийтэд сурталчлах, харьцуулалт, судалгаа, тооцооны ажилд хэрэглэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-д даалгасугай. ТУШААЛЫГ ТАТАХ/ХАВСРАЛТТАЙ/ |









