МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Сайдын үүргийг шилжүүллээ

”Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гаргалаа.

Энэхүү захирамжид Засгийн газрын гишүүдийг томилох хүртэл хугацаанд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хариуцуулахаар болсон гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Үндсэн цэс

Вэб сайттай холбоотой асуудлаар