Монгол Улсын хууль
- Details
- Category: Ажиллах хүч
- Published on 22 December 2011
- Written by admin
- Hits: 338
2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот
АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх /цаашид "ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах" гэх/, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж
2.1. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хөдөлмөрийн тухай хууль2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль3, Нийгмийн даатгалын тухай хууль4, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө./Дэлгэрэнгүй үзэх.../




