Улсын төсвөөр санхүүжигдэх Цэвэр усны 5.9 км, цэвэр усны /Говьсүмбэр аймаг/-ийн угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн тухай танилцуулга

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь “Цэвэр усны 5.9 км, цэвэр усны /Говьсүмбэр аймаг /”-ийн угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарлан, Сангийн яамны худалдан авах ажиллагааны сайт дээр гарган, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”, “Ардчилал” сонин болон Сангийн яамны худалдан авах ажиллагааны сайт дээр нийтэлж мэдээлсэн. Тендерийг 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээсэн, дараах компаниудын тендерийн материал, саналаа ирүүлсэн. Үүнд:

1. “ЧММ” ХХК

2. “Эс Энд Эй трейд” ХХК

3. “Бумбод“ ХХК

4. “Альянстех” ХХК

5. “Хүрд” ХХК

6.”Чандмань илч” ХХК

7.”Набсан” ХХК

8.”Есөнталст Оргил” ХХК

9. “Боорчи” ХХК

 

 

“Чандмань илч” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ус-Ду” ХХК нь гэрээт ажлын 15 %-иас дээш хувийн ажил гүйцэтгэхээр санал ирүүлсэн бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байгаа нь ТОӨЗ-ны 5.2 (д) дахь заалтыг хангаагүй тул тендерээс татгалзав.

"Есөн талст- Оргил констракшн" ХХК нь ус хангамж ариутгах татуургын инженер байхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 5.3(г) дах заалтын шаардлагыг хангаагүй, мөн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 14.1.2 заалтын дагуу тендерээс татгалзав.

Бусад 7 тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзээд тус тендерийг шаардлагад нийцсэн гэж үзлээ. Үнийн саналыг төсөвт өртөгтэй харьцуулбал дараах байдалтай байна.

Улсын төсвөөр санхүүжигдэх Чингэлтэйн үерийн далан, сувгийн шинэчлэлтийн барилгын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн тухай танилцуулга

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь “Улаанбаатар хотын Чингэлтэйн үерийн далан, сувгийн шинэчлэлтийн барилгын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарлан, Сангийн яамны худалдан авах ажиллагааны сайт дээр гарган, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”, “Ардчилал” сонин болон Сангийн яамны худалдан авах ажиллагааны сайт дээр нийтэлж мэдээлсэн. Тендерийг 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээсэн, дараах компаниудын тендерийн материал, саналаа ирүүлсэн. Үүнд:

Дэлгэрэнгүй...

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Дэлгэр мөрний Хилэнтийн 180 у/м модон гүүрийн их засварын /Хөвсгөл, Мөрөн/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн тухай

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Дэлгэр мөрний Хилэнтийн 180 у/м модон гүүрийн их засварын /Хөвсгөл, Мөрөн/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2011 оны 1 дугаар сарын 27-ны өдөр зарлан, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”, “Ардчилал” сонинд нийтэлсэн. Тендерийн материалыг “Хөвсгөл Зам” ХХК ганцаараа худалдан авч тендерээ товлосон хугацаанд буюу 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тендерийг нээсэн, энэхүү ажлыг хийж гүйцэтгэхээр

Дэлгэрэнгүй...

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Архангай аймгийн Урд Тамирын голын Сангийн толгойн 126 у/м модон гүүрийг төмөр бетон болгох гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах тендерийн тухай

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь Архангай аймгийн Урд Тамирын голын Сангийн толгойн 126 у/м модон гүүрийг төмөр бетон болгох гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх зорилгоор нээлттэй тендерийн урилгыг 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тутмын “Өдрийн”, “Ардчилал” сонинд нийтэлсэн. Тендерийн материалыг “ГБЭТ” ХХК, “МСРС Gr” компаниуд худалдан авсан ба “ГБЭТ”ХХК нь товлосон хугацаанд буюу 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагаас өмнө саналаа ирүүлсэн. “МСРС Gr” компани саналаа танилцуулаагүй.

Дэлгэрэнгүй...

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Завхан аймгийн Их Уул сумын Идэрийн голын 169,08 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн тухай

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Завхан аймгийн Их Уул сумын Идэрийн голын 169,08 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зарлан, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” сонинд нийтэлсэн. Тендерийн материалыг “Тосгол” ХХК, “Хурдны зам”, “Геотрасс”ХХК гэсэн 3 компани худалдан авсан ба гурвуулаа тендерээ товлосон хугацаанд буюу 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлсэн.

Дэлгэрэнгүй...

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Хөвсгөл аймгийн Ханх-Мондын 27 км автозамын ажлыг эхлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн тухай

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх Хөвсгөл аймгийн Ханх-Мондын 27 км автозамын ажлыг эхлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зарлан, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”, “Ардчилал” сонинд нийтэлсэн.Тендерийн материалыг “Хөвсгөл Зам” ХХК ганцаараа худалдан авч тендерээ товлосон хугацаанд буюу 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлсэн ба мөн өдрийн 12.00 цагт тендерийг нээсэн.

Дэлгэрэнгүй...

Үндсэн цэс

Вэб сайттай холбоотой асуудлаар