Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 2012 оны 02 дугаар сарын ажлын тайлан

Бодлогын чиглэлээр:

“Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл хоттой холбогдоогүй байгаа зургаан аймгийн төвийн авто замын ажлыг эхлүүлэх асуудлыг Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулан, хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 167 дугаар тушаалаар баталсан “Аюултай байгууламж байруулах зай, огтлолцлын болон байршлын нөхцлийг тодорхойлох журам”-ыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 3299 дүгээрт бүртгүүлэн Төмөр замын газарт хүргүүлэв.

Дэлгэрэнгүй...

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 2012 оны 01 дүгээр сарын ажлын тайлан

Бодлогын чиглэлээр:

“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар эцэслэн батлуулав.

Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлэв.

“Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн жишиг үнэ” /БД 81-112-11/, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн жишиг үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-11/, “Барилгын технологийн тээврийн автомашины цагийн болон тоннкилометрийн жишиг үнэ” /БД 81-113-11/, “Тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн норм боловсруулах аргачилсан заавар” /БД 81-110-11/ нормууд, ЗТБХБСайдын 2011 оны 95-р тушаалаар баталсан “Төсвийн томсгосон норм, үнэлгээ хэрэглэх дүрэм”/БД 81-108-11/-д өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж ЗТБХБСайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар батлуулав.

Дэлгэрэнгүй...

Үндсэн цэс

Вэб сайттай холбоотой асуудлаар