Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 2012 оны 01 дүгээр сарын ажлын тайлан
- Details
- Category: тайлан
- Published on 31 January 2012
- by admin,
- Hits: 265
Бодлогын чиглэлээр:
“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар эцэслэн батлуулав.
Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлэв.
“Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн жишиг үнэ” /БД 81-112-11/, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн жишиг үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-11/, “Барилгын технологийн тээврийн автомашины цагийн болон тоннкилометрийн жишиг үнэ” /БД 81-113-11/, “Тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсвийн норм боловсруулах аргачилсан заавар” /БД 81-110-11/ нормууд, ЗТБХБСайдын 2011 оны 95-р тушаалаар баталсан “Төсвийн томсгосон норм, үнэлгээ хэрэглэх дүрэм”/БД 81-108-11/-д өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж ЗТБХБСайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар батлуулав.
Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, “Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах Зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Зохицуулах Зөвлөлийн дүрэм, ажлын албаны бүтэц, 2012 оны зардлын төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлэв.
МИАТ ХК-ийн 2009-2011 оны үйл ажиллагаа, Гадаад дахь төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг шалгасан шалгалтын ажлын хэсэг нь шалгалтын ажлын тайланг нэгтгэн боловсруулж, Сайдад танилцуулав.
Зохицуулалтын чиглэлээр:
Жолоочийн даатгалын тухай хууль батлагдан 2012 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ЗТБХБЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоо, Автотээврийн газар, Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба хамтран 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгуулж даатгалд хэрхэн хамруулах талаар зөвлөлдөв.
Тээврийн стандартчилалын техникийн хорооны 2012 оны ажлын төлөвлөгөөны төсөлд шинээр боловсруулах болон шинэчлэн батлуулах стандартуудыг тусган батлуулав.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төмөр замын газартай хамтран “Илчит тэрэг. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6039:2009 стандартын хэрэгжилтийг “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэг дээр шалгасан тайлан, дүгнэлтийг “УБТЗ” ХНН-т 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлэв.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 223 дугаар тушаалын хэрэгжилтийг гарган Тээвэр зуучлагчдын холбоонд 2012 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 4/08 дугаар албан бичгээр хүргүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас бусад улс оронтой байгуулсан Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрүүдийг хянах, Монгол Улсын олон улсын агаарын харилцааны зах зээлийг өргөжүүлэх, нислэгийн сүлжээг нэмэгдүүлэх асуудлаар дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Сайдын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын орон сууцны эхний ээлжийн хорооллуудын хэрэгжилтийн талаархи мэдээллийг нэгтгэн танилцуулга бэлтгэж Ерөнхий сайдад хүргүүлэв.
“Барилгын үнэ бүрдэлт-шинэчлэлт” уулзалт-семинарыг барилга угсралтын 90 гаруй байгууллагын төлөөллийг оролцуулан 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулж, барилгын төсөв, үнэ бүрдлийн чиглэлээр хийгдсэн ажил, цаашдын зорилтын талаар танилцуулав.
“Монгол Улсын барилгын салбарыг 2012-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” боловсруулах техникийн даалгаварыг Сайдын 2012 оны 1-р сарын 20-ны өдрийн 02 дугаараар батлуулж, холбогдох газруудад албан бичгээр хүргүүллээ.
“Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг 2011 оны жилийн эцсийн байдлаар гаргаж, 2012 оны 01-р сарын 17-ны өдрийн 4/245 тоот албан бичгээр БОАЖЯаманд хүргүүлсэн.
“Ус хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрх зүйн баримт бичгийн 2 дахь эмхтгэл”, “Ус хангамж, ариун цэврийн байгууламж. Нэр томьёо, тодорхойлолт-тайлбар толь /MNS 6279:2011/”, “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тайлбар толь бичиг”-ийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэвлүүлэн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн мэдээллийн сангийн сервер, дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулсантай холбогдуулан Нэгдсэн үндэстний байгууллагаас ЗТБХБЯ-нд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг байгуулан, эд хөрөнгийг бүртгэж авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ЗТБХБЯ-наас боловсруулсан “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийн хувилбаруудыг нэгтгэн боловсруулж танилцуулах чиг үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийн гишүүдээс “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналуудын талаар тайлбар өгч, ажлын хэсгийн нарийн бичгийн даргад 2011 оны 01 дүгээр сарын 08-нд хүргүүлэв.
Дорноговь аймгийн “Ханги”, Ховд аймгийн “Булган”, Говь-Алтай аймгийн “Бургастай”, Сүхбаатар аймгийн “Бичигт” боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа зураг төслийн компаниудтай 2012 оны 01 дүгээр сарын 23-24-нд уулзаж ажлын явцтай танилцаж, ажлын төлөвлөгөөг шинэчлэх, ажлыг шуурхайлах талаар санал солилцож, тодорхой үүрэг чиглэл өгөв.
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Төслүүд өргөн мэдүүлэх тухай” 01 дүгээр тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголын ажлыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасны дагуу “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголын ажлыг гүйцэтгэж байгаа Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн захирал, ерөнхий инженертэй уулзаж, ажлын явцтай танилцаж, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, ажлыг шуурхайлах талаар санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгч ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулав.
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрх авахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын материалуудыг мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэж, 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ЗТБХБ-ын сайдын 07 тоот тушаалаар геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 ААН-д шинээр, 6 ААН-ийн эрхийг сунгаж, газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрхийг 3 ААН-д шинээр олгож, гэрээ байгуулан ажиллаж байна.
“Барилгын салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хамгаалал” сэдэвт нэг жилийн сургалтыг Герман улсад зохион байгуулсан Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын төлөөлөгчид яамны холбогдох албан тушаалтан болон сургалтанд оролцогсод, тэдгээрийн ажил олгогчидтой уулзалт хийж, сургалтын үр дүнд хэрэгжүүлж буй төслийн явцтай танилцлаа.
3. Дотоод ажлын хурээнд:
ЗТБХБЯ-наас 2012 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг боловсруулан ЗГ-ын ХЭГ-т хүргүүлэв.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 2011 оны худалдан авах ажиллагааны тайланг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам”-ын маягтын дагуу гарган Сангийн яаманд хүргүүлсэн.
Сангийн сайдын 2008 оны 58 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журмын дагуу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болон Аймгийн Засаг дарга нарын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар гэрээ байгуулан Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх шилжсэн нийт 91 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлж, гүйцэтгэл, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцад 214 төсөл арга хэмжээ шинээр 2012 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан. Тус яаман дээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах 123 ажлын Үнэлгээний хороог байгуулахаар ажиллаж байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа үйлчилгээний албадын 2012 оны орлого, зардлын төсвийг батлах тушаалын төслийг боловсруулан Сангийн сайд, ЗТБХБСайдын хамтарсан 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12/13 тушаалаар батлуулсан.
Иргэний нисэхийн Ерөнхий газрын Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг ЗТБХБСайдын 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар тушаалаар батлуулсан.
2012 оны батлагдсан төсвийн санхүүжилтийн хуваарийн төслийг Сангийн сайдын 2012 оны 7 дугаар тушаалаар батлуулсан. 2012 оны Төсвийн тухай хуулийн 20.3.3.1, 20.3.1.38, 20.3.1.10, 20.3.2.2, 20.3.1.50-д тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийн задаргааг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012.01.13-ны өдрийн 14 дүгээр тушаалаар батлуулсан.
2011 оны жилийн эцсийн тооллого хийж актлах хөрөнгийн жагсаалтыг яамны дэргэдэх Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, холбогдох байгууллагад жагсаалтыг хүргүүлэхээр бэлтгэж байна.
Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээний төсөл, арга хэмжээний нэгдсэн тайланг гаргах, тооцоо нийлэх, баталгаажуулах ажил хийгдэж байна.
Салбарын бүх санхүү, бүртгэлийн ажилтнуудыг 2011 оны санхүүгийн тайлан гаргалтын талаар болон хуулийг хэрэгжүүлэх талаар Сангийн яам, Төрийн өмчийн хороо, үндэсний аудитын газруудын ажилтнуудыг урьж сургалт зохион байгуулсан.
Тус яамны нэгжийн менежерийн Ерөнхий менежертэй, харъяа агентлаг, албадын Сайдтай байгуулах 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үр дүнгийн гэрээний төслийг хянан, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллав.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон түүний харъяа байгууллагын 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх, албан хаагчдын нэрсийн жагсаалт, түүнчлэн оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хөдөлгөөний 2011 оны мэдээ/ХОМ-5/-г хуульд заасан хугацаанд гаргаж 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/123 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт тус тус хүргүүлэв.
Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн дагуу иргэд, байгууллагын өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтнуудаар судлуулан хуульд заасан хугацаанд хариуг барагдуулах арга хэмжээ авч ажиллалаа. Иргэд, байгууллагаас яаманд ирүүлсэн өргөдөл, гомдлын барагдуулалтын мэдээ, тайланг 4 дүгээр улирлын байдлаар нэгтгэн гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2012 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 4/93 тоотоор хүргүүлэв.
2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Сайдын 26, Төрийн нарийн бичгийн даргын 14 мөн 2 гэрээ, 2 зургийн болон техникийн даалгаварын эрх зүйн үндэслэлийг хянан, бүртгэлд авсан байна. 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Засгийн газрын тогтоол-3, хуралдааны тэмдэглэл-2, Ерөнхий сайдын захирамж-1–ийг тус тус хүлээн авч бүртгэн, холбогдох албан тушаалтнуудад танилцуулан ажиллаж байна.
Яамны ажилтнуудыг шаардлагатай хууль тогтоомж, эрх зүйн актуудаар хангаж ажиллав.
Яамны төрийн албан хаагчдаас тусламж, дэмжлэг олгохыг хүссэн өргөдөл хүсэлтийг судлан хууль болон яамны дотоод журамд нийцүүлэн 2 ажилтанд нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 550 000 төгрөг олгов.
“Төрийн албаны зөвлөлийн 2011 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, 2012 онд дэвшүүлэх зорилтын тухай” Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 129 дүгээр тогтоолын хувийг харъяа агентлагуудад 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4/211 тоот албан бичгээр хүргүүлж, Төрийн албаны зөвлөлөөс 2012 оныг “Төрийн удирдах албан тушаалтны манлайлал”-ын жил болгон зарласантай холбогдуулан байгууллагынхаа түвшинд манлайллын жилийн хүрээнд хийх ажлыг төлөвлөн зохион байгуулж ажиллах талаар чиглэл өгөв.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын 13-т заасны дагуу тус яамны төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланг 1.3 Насны ангилал, 1.4 боловсрол, 2.3 цалингийн тайлан байгууллагаар, 4.1 ангилал зэрэглэлд хамаарах ТАХ-ын тоо, 4.2 албан тушаалын дэд ангиллын албан хаагчдын тоо гэсэн мэдээллээр гаргаж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэв.
Тус яамны төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний 2011 оны нэгдсэн тайланг Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системийн программын зохих хэсэгт бүрэн тусган Төрийн албаны зөвлөлд электрон шуудангаар хүргүүлэв. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 3.7-д заасны дагуу тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны үйл ажиллагааны тайланг 16 асуулгын дагуу бэлтгэж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэв.
Вэб хуудсын хэвийн ажиллагааг ханган ажиллах, Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг хангах арга хэмжээний дагуу өнгөрсөн 2011 онд Төрийн байгууллагуудын вэб сайтад мониторинг хийсэн тайланг судалж вэб сайтад зайлшгүй тавигдах шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг гарган, 2012 оны “Худалдан авах үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”, Тендерийн урилга, Тендерийн жагсаалт, Хүний нөөцийн хөтөлбөр, Эрхзүйн баримт бичгүүд, бусад цаг үеийн мэдээллүүдээр вэб сайтын мэдээллийг баяжуулан ажиллаж байна. Архив, албан хэрэг хөтлөлтийн сервер компьютер нь серверийн зориулалтгүйн дээр хуучирсан, удаан хугацаанд хэвийн ажиллах нь найдвартай бус байсныг зориулалтын сервер компьютерээр сольж холбогдох програм хангамжийг суулган, найдвартай байдлыг ханган хяналт тавин ажиллаж байна.
ТНБД-ын ажлын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж тайлант хугацаанд нийт 8 хурал, уулзалт, МТЗ-ын ТУЗ-ийн хурал 1, МИАТ-ын ТУЗ-ийн хурал 1,Төрийн нарийн бичгийн даргын шуурхай 3, Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн хурал 1, ажлын хэсгийн 3 удаагийн хурал тус тус хуралдсан бөгөөд хурал, уулзалтын материалуудыг цуглуулан, хурлын шуурхай байдлыг ханган ажиллав.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам




