Барилгын норм ба дүрэм батлагдлаа

Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах төлөвлөлтийн норм" БНбД /20-02-11/-ийг нэгдүгээр хавсралтаар, "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах угсралтын норм" /БНбД 20-03-11/-ийг хоёрдугаар хавсралтаар, "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилгын технологийн зураг төсөл" /БД 31-114-11/-ийг гуравдугаар хавсралтаар, "Үр тариа хадгалах болон боловсруулах байгууламж" /БНбД 31-20-11/-ийг дөрөвдүгээр хавсралтаар; "Үйлдвэрийн газрын байгууламж" /БНбД 31-20-11/-ийг тавдугаар хавсралтаар; "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орон зай, орчны зураг төсөл төлөвлөлт”/БД 31-112-11/-ийг

зургаадугаар хавсралтаар ЗТБХБЯамын сайдын 2011 оны 09 сарын 23-ны өдрийн 256 тоот тушаалаар тус тус баталсан юм. Уг тушаалыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2012 оны 01 сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэснээр барилгын зураг төсөл, барилга угсралтын ажилд мөрдүүлэхээр боллоо.

 

Энэхүү тушаал гарсантай холбогдуулан УБХ-ны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан "Предприятия, здания и сооружения по хранению и переработке зерна" /СНиП 2.10.05/ ; Барилгын яамны 1990 оны 56-р тушаалаар батлагдсан "Байгууламж ба барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах" БНбД /3.04.03-90/; зэрэг барилгын норм ба дүрмүүдийг хүчингүй болсонд тооцов.

Үндсэн цэс

Холбоос

Вэб сайттай холбоотой асуудлаар