Засгийн Газрын тогтоол 2011 он

Д/д

Баримт бичгийн нэр

Батлагдсан огноо

Татаж үзэх

Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар

1.

Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай

Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоол


1. Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жил, 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил,         300 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 15 жилийн хугацаатай дотоодын зах зээлд гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д зөвшөөрсөн.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсөн.
3. Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэрийг хямдруулах, бага орлоготой иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байх талаар Монголбанк, Сангийн яамтай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д даалгасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=72615

 

2.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоол.

Үндэсний үйлдвэрлэгчдийн жагсаалтанд 13 нэрийн барилгын материал тусгуулсан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=72795

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=43050

3.

Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 138 дугаар тогтоол


1. “100.000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцны зээлд хамруулах санхүүжилтийн загварыг баталсан.
2. 50 м2-аас дээшгүй талбай бүхий орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасан.
3. Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү болон арилжааны банкаар дамжуулан зээлдүүлж байгаа хүүгийн зөрүү,  энэ үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосон.
4. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад  ашиглах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийх  ажлыг зохион байгуулж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэх арга хэмжээ авахыг “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК (Ж.Алдаржавхлан)-д  үүрэг болгосон.
5. Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих зорилгоор санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох асуудлыг судалж шийдвэрлэхийг Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсөн.
6. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн Хүний хөгжил сангийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасан.
7. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=74575

 

4.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай

Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоол

Уг тогтоолын 17.1.4-т “өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 350 000 төгрөг” олгоно гэж заасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76015

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=44690

 

5.

Орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх тухай

Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 220 дугаар тогтоол

  1. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаа дууссан болон ашиглах боломжгүй болсон цахилгаан шатыг шинэчлэх нэг удаагийн арга хэмжээнд шаардагдах 20 (хорин) тэр бум төгрөгийг 2012 оны улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
  2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2006-10-11-ний 247-р тогтоол, 2008-06-11-ний 248-р тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76655

 

6.

Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай

Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тогтоол

 


1. “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-импорт банкинд        300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс 12 жилийн хугацаатай гаргахыг  Монгол Улсын Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсөн.
2. Зээлийн баталгааны эрсдэлийг бууруулах үүднээс төслийн ерөнхий гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн баталгаа гаргуулан, зээлийн эргэн төлөлт, санхүүгийн хариуцлагын талаар гэрээ байгуулан байнгын хяналт тавьж, нийт мөнгөний урсгалыг Хөгжлийн банкаар дамжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банк  (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76775

 

7.

Иргэнд хишиг, хувь хүртээх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 264 дүгээр тогтоол


Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 347 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д  “Долоо. Орон сууц худалдаж авсны төлбөр төлөх тооцоо хийх, баталгаажуулах бүлэг” нэмсэн.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=77115

Зам, тээврийн бодлогын газар

1.

Концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 185 дугаар

Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний 198 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын зарим хэсэгт өөрчлөлт оруулав.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=75675

2.

Протокол батлах тухай

2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, 260 дугаар

Хэлэлцээрийн Протоколыг батлах тухай

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=76915

3.

Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай

2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 266 дугаар

“Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх тухай
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=77415

Засгийн газрын тогтоол 2010 он

Д/д

Баримт бичгийн нэр

Батлагдсан огноо

Дэлгэрэнгүй

Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар

1.

Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм

Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоол

1.1 Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтанд оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд энэхүү дүрмийг мөрдөнө.

1.2 Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтанд оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харрилцааг энэхүү дүрмээр зохицуулахгүй.

1.3 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх нь барилгын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад бүртгүүлснээр үүснэ. Бүртгэлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=39750

 

2.

Тогтоол болон журамд өөрчлөлт оруулах тухай

 

 

1. “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай”
Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг м2 талбайн үнийг 650.0 мянган төгрөгөөс хямд байх (нийслэлд) зарчим баримтлан” гэснийг “орон сууцыг” гэж өөрчилсөн.
2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын  11-ний өдрийн 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын 2.1-д “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа” гэснийг “ашиглалтад орсон шинэ” гэж, 5.1-д “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа” гэснийг “ашиглалтад орсон” гэж тус тус өөрчлөн мөн журмын 5.3 дахь хэсгийг хүчингүй болгосон.

 

3.

Орон тооны хязгаарыг баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
(Орон сууц хөгжүүлэх сангийн ажлын алба)

Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 220 дугаар тогтоол

1. Орон сууц хөгжүүлэх сангийн ажлын албаны орон тооны хязгаарыг             5 байхаар тогтоосон.
2. “Хөтөлбөр, журам батлах тухай” Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох журам”-ын 1 дэх заалтын “иргэд, аж ахуйн нэгж болон нутгийн захиргааны байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодод” гэснийг “иргэн, хуулийн этгээдэд” гэж өөрчилсөн.
3. “Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах журам”, “Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох журам”-ын дагуу тус сангийн хөрөнгийг үр ашигтай ашиглан иргэн, хуулийн этгээдэд зээл олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=65375

 

4.

“Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай”    "Иргэн, үйлдвэр, орон сууцны барилгын  нэгж талбайн  төсөвт өртөг” батлах тухай

Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 336 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=69975

Хавсралт 1

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=41350

Хавсралт 2

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=41370

 

5.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай

Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоол


“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж, уг төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ийн дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт даалгасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=70655

Зам, тээврийн бодлогын газар

1.

Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 283 дугаар

Төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой арга хэмжээний тухай.

Засгийн Газрын тогтоол 2009 он

Д/д

Баримт бичгийн нэр

Батлагдсан огноо

Татаж үзэх

Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар

1.

Барилгын салбарт мэргэжилтэй  ажилчин бэлтгэх зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоол

“100 мянган айлын орон сууц”-ны төслийн хүрээнд 2009 онд мэргэжилтэй ажилчин бэлтгэх төлөвлөгөөг баталж, “100 мянган орон сууц” төслийн хүрээнд барилгын мэргэжлээр ажилчин бэлтгэх захиалга, төлөвлөлт,  зохицуулалт, мэргэжлийн зэрэг олгох сургалт болон ажлын байрны мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан алба ажиллуулахыг ЗТБХБ-ын сайдад даалгасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=45235

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=26850

 

2.

“Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” батлах тухай

Засгийн газрын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоол

 

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=45415

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=27030

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=27050

 

3.

“Барилга захиалагчийн дүрэм” батлах тухай

Засгийн газрын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар тогтоол

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44615

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=26550

 

4.

Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоо

Засгийн газрын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тогтоол

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44635

 

5.

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл батлах тухай

Засгийн газрын 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаар тогтоол

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=46295

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=27550

 

6.

“Зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” батлах тухай

Засгийн газрын  2009 оны  07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоол

1.1. Барилгын тухай хуулийн 3.1.4-д заасан “барилга байгууламж”-ийн, мөн хуулийн3.1.1-д заасан “зураг төсөл” цаашид зураг төсөл гэх-ийг боловсруулах үе шат, бэлтгэл ажил, тавигдах шаардлага, зөвшилцөх, батлах, магадлал хийх, хадгалах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2 Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх, үйл ажиллагааг зохицуулсан нэмэлт нарийвчилсан шаардлагыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож болно.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=47775

 

 

7.

Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай

Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаар тогтоол

НХХЯ, БХЯ-тай хамтран боловсруулсан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=46855

 

 

8.

Зарим төслүүдийн санхүүжилтийн тухай

Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаар тогтоол


ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр заасан 100 мянган айлын орон сууц, говийн болон зүүн бүсийн төмөр зам, Улаанбаатар хотын авто зам, гүүрийг шинэчлэх төслүүд болон шинээр 4500 км авто зам барихад газрын тосны бүтээгдэхүүний урьдчилсан төлбөр авах, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зарим тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх, Засгийн газрын бонд борлуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалт хийх, тусгай зөвшөөрөл нь төрийн өмчит хуулийн этгээдэд байгаа томоохон ордуудыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдаас    урьдчилгаа төлбөр авах замаар төслүүдийг санхүүжүүлэх чиглэл баримтлан ажиллаж, холбогдох тооцоо судалгаа гарган тухай бүр Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=47815

 

9.

Зээлийн хөрөнгийн хуваарилалтын тухай

Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 289 дүгээр тогтоол


БНХАУ-ын ЗГ-ын 300.0 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс барилгын материалын үйлдвэрлэлд зарцуулахаар төлөвлөж байсан 60.0 сая ам.долларыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2152 айлын орон сууц, олон нийтийн барилга байгууламж, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хамт барих ажлыг санхүүжүүлэхээр тогтож, дээрх зээлийн хөрөнгөөр орон сууцны XIY хорооллын 8.08 га газар болон орон сууцны YII хорооллын 3.6 га газарт орон сууц барих ажлыг зохион байгуулахыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгасан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=48195

 

10.

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” батлах тухай

Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 299 дүгээр тогтоол

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=49795

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=29290

 

11.

Жагсаалт батлах тухай (Гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт)

Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар тогтоол

Барилгын материалын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж тусгуулсан.

 

 

12.

Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт батлах тухай

Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаар тогтоол


Уг тогтоолын 21 дэх заалтад “Хүн амыг орон сууцаар хангах төсөл, 2100.0 сая ам.доллар, 2010-2015 он” гэж тусгагдсан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=49715

 

13.

Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай

Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 321 дүгээр тогтоол


1. Барилгын салбарт үүсээд байгаа санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын зах зээл дээр 180.0 (нэг зуун наян) тэрбум хүртэлх төгрөгийн Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалах замаар төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр бүрдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсөн.
2. Барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн  орон сууцыг "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-иар дамжуулан төрийн албан хаагчдад урт хугацаатай зээлээр олгохыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт даалгасан.
Засгийн газрын бондын арилжаалан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдлийг арилжааны банкуудаар дамжуулан зөвхөн орон сууцны урт хугацаат зээлийн зориулалтаар иргэдэд олгох үйл ажиллагааг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсөн.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=49855

 

14.

Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоол

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=52435

 

 

15.

“Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” батлах тухай

Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын  11-ний өдрийн 368 дугаар тогтоол


http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=53275

 

 

16.

Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай

Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын  22-ны өдрийн 336 дугаар тогтоол


http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=69975

Хавсралт
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=41370

 

 

17.

“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр” батлах тухай

Засгийн газрын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар тогтоол


Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн зуунд олон тооны газар хөдлөлт болж байснаас 1905 оны Булнайн болон Цэцэрлэгийн (8,3 магнитуд), 1931 оны Монгол Алтайн (8 магнитуд), 1957 оны Их богдын (8,3 магнитуд) 1967 оны Могодын (7,3 магнитуд) гэх хүчтэй газар хөдлөлтүүд болж тэдгээр нь хот, суурин газраас алс хол, хүн ам сийрэг газарт болсон тул хохирол багатай байжээ.

Газар чичирхийллийг хэмжих анхны станцыг БНМАУ (хуучин нэрээр)-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 565 дугаар тогтоолын дагуу 1957 онд байгуулсан байна.

Монголын газар хөдлөлтийн 1:2500000 масштабтай ерөнхий мужлалын зургийг 1982 онд боловсруулж 1988 оноос одоог хүртэл хот байгуулалт, барилгын зураг төсөл зохиох ажилд ашиглаж байна. Улаанбаатар хотын бичил мужлалын ерөнхий схем зургийг 1968 онд хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын зураг төслийн ажилд ашиглаж байна.

Манай орны суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш, 12 суурин газар нь газар хөдлөлтийн 9 болон түүнээс дээш баллын бүс нутагт оршиж байна. Газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь амьдарч байна.

2007 онд Улаанбаатар хотын хэмжээнд явуулсан орон сууцны барилгын тооллогын дүнгээс харахад нийт барилгын 4,6 хувь нь газар хөдлөлтийн нөлөөллийг тооцоогүй зураг төслөөр баригдсан байна.

Сүүлийн жилүүдэд манайд хүн амын төвлөрөл эрчимтэй явагдаж өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60,2 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа тул болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг багасгах асуудалд анхаарах шаардлагатай байна.

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар болзошгүй шууд болон шууд бус хор хөнөөлийн үнэлгээ хийх, түүнийг урьдчилан таамаглах, улсын болон тухайн бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг салбар дундын түвшинд иж бүрнээр нь шийдвэрлэхийг өнөөгийн нөхцөл байдал зайлшгүй шаардаж байна.

Зам, тээврийн бодлогын газар

1.

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах тухай

2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дүгээр тогтоол

ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тавин хувь, Монгол Улсын төрийн өмчийн тавин хувийн оролцоотой хуулийн этгээд /хязгаарлагдмал хариуцлагатай компани/-ийг байгуулсан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44835

2.

Зарим төслүүдийн санхүүжилтийн тухай

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаар тогтоол

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр заасан 100 мянган айлын орон сууц, говийн болон зүүн бүсийн төмөр зам, Улаанбаатар хотын автозам, гүүрийг шинэчлэх төслүүдийн санхүүжилтийн тухай.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=47815

3.

Жагсаалт батлах тухай

2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаар тогтоол

Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалтыг баталсан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=49715

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=29270

4.

Орон сууц хувьчлах тухай

2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 338 дугаар тогтоол

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эзэмшлийн 899 орон сууцыг үнэ төлбөргүйгээр сууц эзэмшигчдэд нь хувьчлах ажлыг 2009, 2010 онуудад зохион байгуулах.

Засгийн Газрын тогтоол 2008 он

Д/д

Баримт бичгийн нэр

Батлагдсан огноо

Татаж үзэх

Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар

1.

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэл батлах тухай

Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар тогтоол

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=36435

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=22250

 

2.

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаар тогтоол

Олон нийтийн оролцоотойгоор Улаанбаатар хотын 6 дүүргийн 22 гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлж Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг арилган орон сууц, түүний дэд бүтцийн хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан иргэдийг эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан тохилог орон сууцаар хангах зорилготой. Нэгдүгээр үе шат (2008-2011 он): Орон сууцны хороолол болгон хөгжүүлэх гэр хорооллын байршил, хүчин чадлыг тодорхойлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн хэрэглээг тооцон, шаардлагатай хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, эхний ээлжийн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж орон сууц барьж  эхэлнэ.
Хоёрдугаар үе шат (2012-2015 он): Хотын төвийн гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн иж бүрэн хангамжтай, өндөр нягтрал бүхий нийтийн орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил эрчимтэй явагдана.
Гуравдугаар үе шат (2016-2020 он): Хотын дунд хэсгийн гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн иж бүрэн хангамжтай орчин үеийн орон сууцны хороолол, хотын захын гэр хорооллыг орон сууцны анхан шатны дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх барилгажилтын ажил эрчимтэй явагдана.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=39016

Хавсралт

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vtablenum=&vstart=0&vcount=10&tabclick1=2&vedit=true&vlawaddid=23990

 

3.

“Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгох журам” батлах тухай

Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар тогтоол

НХХЯ, БХЯ-тай хамтран боловсруулсан.Дайнд оролцсон ахмад дайчинд олгох орон сууц, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламжийн хэмжээг 35.0 сая төгрөг байхаар тогтоосон.

Зам, тээврийн бодлогын газар

1.

Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай

Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тогтоол

Төмөр замын салбарт улсын төсвийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд байгуулсан.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=32315

2.

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 134 дүгээр тогтоол

Төмөр замын Ерөө өртөөнөөс Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын төмрийн орд газар хүртэл 98 км төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д олгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=33957

3.

 

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоол

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худагийн нүүрсний орд газраас Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс”
ХХК-д олгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=37315

4.

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Засгийн газрын 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 319 дүгээр тогтоол

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын нүүрсний орд газраас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэл төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын алт” ХХК-д олгосон.

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=39116

Үндсэн цэс

Холбоос

Вэб сайттай холбоотой асуудлаар