ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2010 оны  7 дүгээр сарын 6 
Тендер шалгаруулалтын нэр: Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замын барилгын ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТЗ-2010-06

Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендер ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй...
 


Зам,  тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын

2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар  тушаал

 

Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох нийтлэг дүрмийг нэгдүгээр хавсралтаар, Барилгын салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгалтын журмыг хоёрдугаар хавсралтаар, Барилгын салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох хүрээг гуравдугаар хавсралтаар, Салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцооны бүдүүвчийг дөрөвдүгээр хавсралтаар шинэчлэн батлаж, Улсын бүртгэлд 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 3167 дугаарт бүртгэгдлээ.

 


Зам,  тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын

2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 155  дугаар  тушаал


Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаар тушаалаар "Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм"-ийг  шинэчлэн батлаж, Улсын бүртгэлд 2010 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 3166 дугаарт бүртгүүллээ. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторыг томилон уг дүрмийг мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 01 сарын 29-ны өдрийн 33 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

 

Зам,  тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын

2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаар  тушаал

 

Тээврийн салбарын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох нийтлэг дүрмийг нэгдүгээр хавсралтаар,  Тээврийн салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгаруулалтын журмыг хоёрдугаар хавсралтаар, Тээврийн салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох хүрээг гуравдугаар хавсралтаар, Салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцооны бүдүүвчийг дөрөвдүгээр хавсралтаар шинэчлэн баталлаа. 

 
« ЭхлэхӨмнөх123456ДараахиТөгсгөл »

САНАЛ АСУУЛГА

ЗТБХБЯ-ны вэб сайтаас аль салбарын мэдээллийг авахыг хүсдэг вэ?
 

ХАРЪЯА АГЕНТЛАГУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Суурилсан: Joomla!. Designed by: Joomla Template, mysql 5 hosting. Valid XHTML and CSS.