МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2010 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ

БИЕЛЭЛТИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

/2010 оны эхний хагас жилийн байдлаар/

 

1.Үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, түүний  биелэлтийн байдал

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ Улсын Их Хурлын 2009 оны 79 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 69 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд нийт 97 арга хэмжээг хэрэгжүүлэхээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын нэр заагдан тусгагдсан байна. /Үргэлжлэл/


 


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2010 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/2010 оны хагас жилийн байдлаар/


НЭГ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Зорилт 1. Санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг цогцолбороор нь эхлүүлэх: 

 1/1.5 Тавантолгой-Цагаансуварга-Сайншанд чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах; /ЗТБГ/

Хүрэх түвшин: ТЭЗҮ, зураг төслийг бэлэн болгосон байна.

Биелэлт: “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, 4 дүгээр сарын 5-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлсэн болно. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг нэгдсэн чуулганд оруулсан нь дэмжигдэж, батлагдсан болно. /Үргэлжлэл/


 

Төмөр замын хурлын тухай товч мэдээлэл

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 100 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 2010-2015 оны зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 1-р үе шат болох:

Дэлгэрэнгүй...
 


Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр Japanese Grant Aid for Human Resource Development Scholar

2010-08-12

 

Монгол улсын засгийн газар нь Япон улсын засгийн газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрJDS” ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилтэнд улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн гадаад оюутнууд Япон орныг сайтар ойлгож, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнууд мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн түүгээрээ дамжуулан хүмүүс хоорондын харилцаа холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсч байна.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх123456ДараахиТөгсгөл »

САНАЛ АСУУЛГА

ЗТБХБЯ-ны вэб сайтаас аль салбарын мэдээллийг авахыг хүсдэг вэ?
 

ХАРЪЯА АГЕНТЛАГУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Суурилсан: Joomla!. Designed by: Joomla Template, mysql 5 hosting. Valid XHTML and CSS.