|
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2010 оны 7 дүгээр сарын 6
Тендер шалгаруулалтын нэр: Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замын барилгын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТЗ-2010-06
Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг албан ёсоор хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000.0 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2 хувь буюу түүнтэй тэнцүү хэмжээний мөнгөн хэмжээний төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2010 оны 7-р сарын 21-ны өдрийн 11.00 цагаас өмнө Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны 7-р сарын 21-ны өдрийн 11.30 цагт нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, 309 тоот өрөө Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Хүрэлбаатар Улаанбаатар хот, 15170 Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Утас: 11-323627/Факс: 11-322904
|
ХУУЛИЙН САН
МАНАЙ ЗОЧИД






![]() | Өнөөдөр | 175 |
![]() | Өчигдөр | 196 |
![]() | Энэ 7 хоног | 1830 |
![]() | Энэ сард | 1139 |
![]() | Бүгд | 37348 |
ТАЙЛАН
САНАЛ АСУУЛГА
ХАРЪЯА АГЕНТЛАГУУД
Суурилсан: Joomla!. Designed by: Joomla Template, mysql 5 hosting. Valid XHTML and CSS.
















