ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ


1. Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын хяналтыг гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын байнгын  хяналтыг барилгын ажил үргэлжлэх хугацаанд  гүйцэтгэх болно.

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (танилцуулга, ижил төрлийн ажлын туршлага, гэрээт ажилд санал болгох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2010 оны 07 дугаар сарын 08-ныг дуустал хүртэл 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2010 оны 07 сарын 09-ны 16:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар, 408 тоот өрөө

Улаанбаатар хот-14251, Чингисийн өргөн чөлөө-11

Утас: 11-325426 / Факс: 11-310503

мэргэжилтэн Д.Дунбүрээ

 

САНАЛ АСУУЛГА

ЗТБХБЯ-ны вэб сайтаас аль салбарын мэдээллийг авахыг хүсдэг вэ?
 

ХАРЪЯА АГЕНТЛАГУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Суурилсан: Joomla!. Designed by: Joomla Template, mysql 5 hosting. Valid XHTML and CSS.